Дулааны худагт нас барсан хүмүүсийн цогцсыг гаргажээ
2017 оны 3 сарын 20

Гэр оронгүй, тэнэмэл амьдрал сонгосон зарим хүмүүс дулааны худагт өөд болсон тохиолдол хэд хэд гарчээ.

Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдааны төвийн дэргэдэх дулааны худгаас энэ сарын 16-нд нэг цогцос олджээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын /НОБГ/-ын Аврах ангийн зургаан ажилтан очиход нас бараад удсан байжээ. Нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мөн гуравдугаар сарын 18-ны өдөр "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ард байрлах дулааны худагт цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Аврагчид нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг худгаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-14 14:30
    Retweet (158)
  • 09-20 00:17
    Retweet (26)
  • 09-20 00:30
    Retweet (12)
  • Retweet (7)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)