2017 онд тэтгэврийн нас нэмэгдэхгүй
2017 оны 3 сарын 20

Сангийн яамнаас ОУВС-тай хамтран мэдээлэл хийхдээ 2037 он гэхэд тэтгэврийн нас 65 нас болно гэж мэдэгдсэн. Тиймээс ч олон нийтийн дунд 2037 оноос тэтгэвэрт гарах насны хэмжээ өөрчлөгдөнө гэсэн ойлголт бий болов. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд буй ийм эмзэгтэй цаг үед тэтгэврийн насыг ямар үечлэлээр хэрхэн наашлуулж буйгаа тайлбарлах нь эрх баригч намын хувьд шүдний өвчин болоод байна.

Төсвийн тодотголд тэтгэвэрт гарах насыг 2018 оноос хойш жил бүр зургаан сараар нэмэгдүүлэхээр тооцсон байна.2017 онд тэтгэврийн нас нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл,  эрэгтэй 60, эмэгтэй 55-50 нас хүрээд тэтгэвэрт гарах хуулийн зохицуулалт хэвээр үйлчлэх нь.  Харин 2018 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар гэхчилэн өсөх эрэмбээр явах юм байна.

Ингэснээр 2027 он гэхэд эрэгтэй 65 нас, эмэгтэй 55-60 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжсэн байх аж. Дөрвөн хүүхэд төрүүлж, алдарт эх болсон эмэгтэйчүүд одоогийн зохицуулалтаар 50 нас хүрээд тэтгэвэрт гарч буй. Ирэх оноос хойш энэ тоо зургаан сараар өгссөөр 2027 онд  алдарт ээжүүд 55 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжинэ.

Тэтгэврийн насны энэ шинэчлэл 2027 онд хүрээд зогсчихгүй. Алдарт эхийн болзол хангаагүй эмэгтэйчүүд мөн оноос зургаан сараар өгссөөр 2037 онд гэхэд эрчүүдтэй адилхан 65 нас хүрч байж тэтгэвэрт гардаг тогтолцоонд шилжих нь.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-18 21:16
    Retweet (16)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-20 14:59
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 14:00
    Retweet (0)
  • 11-21 13:58
    Retweet (0)