Монгол, Япон улсын хууль эрх зүйн асуудал чухлаар тавигдаж байна
2017 оны 3 сарын 20

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг төр, засгийн гишүүдтэй уулзуулан санал бодлоо солилцдог “Business Breakfast” уулзалтын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Монгол Японы бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрээр, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед та бүхэнтэйгээ уулзаж байгаа ч гэсэн бид аливаа асуудлыг хамтдаа шийдэн даван туулах, гарц олж төрийн бодлого шийдвэрт тусгах талаар хамтран ажилладаг байгаа.

Тэр утгаараа би өнөөдөр баялаг бүтээгч та бүхнийхээ төлөөлөлтэй уулзаж байна. Миний бие өнгөрсөн 7 хоногт МҮХАҮТ дээр шинэчлэн байгуулсан Монгол, Японы бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байгаа. Энэ ажлын хүрээнд өндөр технологи хөгжсөн Япон улсын хувьд ямар бодлогоор, ямар үе шаттайгаар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвхөн худалдаа арилжаа гэхээсээ илүүтэйгээр хүний нөөцийн бодлого дээр туршлага судлах, солилцох зэрэг асуудал дээр нэлээд нухацтай ажиллах шаардлага тулгарч байна. Мөн Монгол Японы парламентийн хүрээнд 2 удаагийн айлчлалыг хийж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн орчны асуудалд нэлээд ажлуудыг хийх шаардлагатайг олж харсан гэдгийг хэллээ.

Уулзалтанд оролцогчид Япон улсын хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, жижиг дунд болон гарааны бизнес эрхлэгчдийг санхүүгийн бодлогоор хэрхэн дэмжих, ХАА-н салбарын хууль тогтоомжийг хэрхэн сайжруулах, Япон Монголын эдийн засгийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тэр дундаа эсгий шаахайны асуудал үүнд ороогүй байгаа, хоршооллын хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д оруулж батлуулах талаарх асуудал, асуултыг гишүүнд тавьж байлаа. Өнөөдрийн уулзалтанд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг, орлогч дарга М.Сарандаваа болон бизнес эрхлэгчдийн 80 гаруй төлөөлөл оролцон санал бодлоо солилцлоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (628)
  • Retweet (164)
  • Retweet (114)
  • 06-27 00:58
    Retweet (85)
  • Retweet (41)
  • 06-26 14:03
    Retweet (26)
  • Retweet (12)
  • Retweet (11)
  • Retweet (9)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • 06-27 11:08
    Retweet (4)
  • Retweet (3)
  • 06-27 11:18
    Retweet (3)
  • 06-27 11:08
    Retweet (3)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-27 11:15
    Retweet (1)
  • 06-27 11:12
    Retweet (1)
  • 06-27 11:12
    Retweet (1)