Зурхай: Шинэ хүнтэй танилцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн
2017 оны 3 сарын 20

ХОНЬ - (3/21-4/19)
Идэвхитэй эхлэлийн өдөр. Барилгын ажил эхлүүлэх, засвар үйлчилгээ хийх, шинэ ажилд орох, чухал шийдвэр гаргахад сайн. Сарны эерэг нөлөөллийн үрээр хүн асар их эрч хүчтэй болж, бүтээлч чадавхи ч өсөн нэмэгдэнэ. Олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, хамтын хүчээр ажил үйлс бүтээхэд ашигтай.  

ҮХЭР - (4/20-5/20)
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй.  

ИХЭР - (5/21-6/21)
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Таагүй өдөр. Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.

АРСЛАН - (7/23-8/22)
Идэвхитэй өдөр. Залхуу хүрмээр санагдаж байлаа ч энэ өдрийг хий дэмий өнгөрөөхгүй байхыг хичээ. Үдээс өмнө ажилдаа арай налгар хандаж болох хэдий ч үдээс хойш идэвхитэй байж, чухал ажлаа амжуул. Шинэ хүнтэй танилцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн.

ОХИН - (8/23-9/22)
Чухал ажлыг эхлүүлэхэд таатай бус. Аз сорих, шийдвэр гаргах, аливааг бүтээхээр улайран зүтгэх нь муу. Холын аянд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох гэрээ хэлцэл байгуулах нь үр дүн муутай. Аливаад үйл ойлголцох байдал үүсгэхээс зайлсхий.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Сэтгэл санаа тавгүй байсан ч ажил төрөлдөө шамдан хичээ. Хэцүү буюу залхуутай санагдсан ажлыг хойш нь бүү тавь. Барьж аваад хийж эхэлмэгц аяндаа дуусч, та сэтгэл хангалуун байх болно. Хими, анагаах ухаан, технологи, даатгалын салбарт ажиллагсдын ажил төрөл бүтэмжтэй байна. Удирдах албан тушаалтны бүтээмж их байна. Янаг амрагийн харьцаа таны ядаргааг тайлах хамгийн сайн арга.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.  

НУМ - (11/22-12/21)
Шинээр ажил үйлс эхлүүлэх, чухал ажил төлөвлөхөд сайнгүй. Тпймээс өдөр тутмын ажилдаа шамдсан нь өгөөжтэй байна. Хуучны танил тантай таарах буюу холбогдож өнгөрсөн дурсамжийг сэргээнэ. Янаг амрагийн харьцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол хүлээцтэй байгаарай.

МАТАР - (12/22-1/19)
Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс. Мөн тэдний зөвлөгөөг ав. Настай хамаатан өвдөж сэтгэл түгшээнэ.

БУМБА - (1/20-2/18)
Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.

ЗАГАС - (2/19-3/20)
Бусдад үнэлэгдэх, бусдын дэмжлэгийг хүлээх, нэр хүндээ дээшлүүлэх аятай боломж гарна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдана. Хүлээн авалт, баяр хийх, найз нөхдийн харьцааг сэргээхэд ээлтэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-21 01:54
    Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)