Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал хойшиллоо
2017 оны 3 сарын 17

Дөрвөн настай охиныхоо амь насыг хохироосон буруутгагдсан Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал хойшилжээ. Тодруулбал, тэднийг шүүх хурал өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хангуулах эрхийг хүндэтгэж шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болтол хойшлуулжээ.

Анхан шатны шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаснаар Т.Цогтыг дахин саатуулсан юм. Тодруулбал, Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн гэх. 

Юутай ч УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (628)
  • Retweet (164)
  • Retweet (114)
  • 06-27 00:58
    Retweet (85)
  • Retweet (41)
  • 06-26 14:03
    Retweet (26)
  • Retweet (12)
  • Retweet (11)
  • Retweet (9)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • 06-27 11:08
    Retweet (4)
  • Retweet (3)
  • 06-27 11:18
    Retweet (3)
  • 06-27 11:08
    Retweet (3)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-27 11:15
    Retweet (1)
  • 06-27 11:12
    Retweet (1)
  • 06-27 11:12
    Retweet (1)