Ордуудын зурхай: Холын аянд гарах, аяллаар явах ээлтэй
2017 оны 3 сарын 18

ХОНЬ - (3/21-4/19)
Хуучин харьцаа холбоогоо бэхжүүлэхэд санаа тавь. Ер нь юуг хэрэглэх, эс хэрэглэхээ зөн билигтээ захирагдан шийдвэрлэ. Сэтгэл хөдлөл, зөн мэдрэмж нь тэжээх нөлөөтэй тул эерэг энергээр бие сэтгэлээ цэнэглэхэд анхаарах нь зүйтэй. Холын аянд гарах, аяллаар явах ээлтэй.

ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Хэрвээ та хэн нэгэнд шинэ оны мэндийг хүргэхээ мартсан бол одоохон яриарай. Та сайн танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ. Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.

ИХЭР - (5/21-6/21)
Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуучлалаар явах, замд гарахад сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Үдээс өмнө аливаа чухал ажлыг амжуулж, алс хэтийн төлөвлөгөөгөө гарга. Өдрийн эхний хагас бүтээлч үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ойр дотны хүндээ санаа тавиарай. Уран бүтээл туурвихад ээлтэй.

АРСЛАН - (7/23-8/22)
Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаатайлбал эрч хүч нэмэгдэнэ.

ОХИН - (8/23-9/22)
Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөхөд таатай. Ажигч гярхай чанараа хөгжүүлж, хүсэл бодлоо сайтар хяна. Мөргөл бясалгал үйлд. Тарни тоолвол нүгэл нимгэрнэ. Аз сорьсон алхам хийх, элдвийг амлахад муу.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэ, эд зүйл худалдан авахаар төлөвлөсөн бол ав. Бусдаас тус дэм, санал зөвлөгөө авах шаардлага гарвал нэрэлхэх хэрэггүй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе биш. Бусадтай харьцахдаа хянуур байж, ам тангараг өгөх, үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Таны санаснаар болохгүй тул нэр хүндээ алдаж болзошгүй. Мөнгө зээлэх, зээлдүүлэхэд муу. Бие сэтгэл, орон гэрээ ариусга.  

НУМ - (11/22-12/21)
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.

МАТАР - (12/22-1/19)
Ирээдүйгээ төлөвлөх, далд нууц байгаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд сайн өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна. Бусдад бэлэг өгч, өглөг буян үйлдвэл амжилтад хүрнэ.

БУМБА - (1/20-2/18)
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзапт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.

ЗАГАС - (2/19-3/20)
Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлөөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-21 19:17
    Retweet (60)
  • Retweet (32)
  • 07-22 10:55
    Retweet (13)
  • Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 07-22 22:26
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)