New generation: Б.Билгүүний дебют
2017 оны 3 сарын 14

“Хувьсал” продакшны бүтээл “Миний нууц” кино шуугиан тарьж буй өдрүүдэд хамгийн их анхаарлын төвд байгаа хүн бол залуу жүжигчин Б.Билгүүн. Тун нүдэнд дулаахан төрх, орчин цагийн муу залуу хийгээд халуухан хархүүгийн дүрийг тэр чадварлаг бүтээсэн. Эрэгтэй хүн хэт царайлаг байх дэмий гэдэг киночид ч түүн шиг “фэйс”-тэй залуусын эрэлд гарсан сурагтай. Орчин цагийн дур булаам залуусын эгнээнд гэнэтхэн орж явчихсан түүний талаар хүмүүс ихэд сонирхож байна.

Тэгвэл Б.Билгүүн хүүхэд ахуйдаа “Догшин хутагтын сахиус” кинонд хутагтын бага насны дүрийг бүтээж байсан. Харин орчин цагт “ТюТю” кинонд балетчин охины аавын залуугийн дүрийг мөн бүтээсэн. Жүжигчний хувьд тунчиг дотортой залуу гэх үнэлгээг авсан Б.Билгүүний талаар нэг үе гадаадад суралцахаар явсан талаар мэдээлэл гарч байсан. Ёстой л оньсого мэт гэдэг шиг их л нууцлаг байгаа авьяаслаг жүжигчин хормын дотор од боллоо. Киноны нээлтийн өмнөхөн мөн л эмэгтэй жүжигчид дундаа царай зүс, авьяасаараа илүүрхэж байгаа жүжигчин Б.Батмаатай авахуулсан зураг нь хэн хэнийх нь фэнүүдийг алмайруулсан. Олонд танигдаж од болохын зах зухыг амсаж яваа Б.Билгүүн одоогоор ганц бие. Кино урлаг үргэлж авьяаслаг сайхан залуусаар “цангаж” байдаг орон зайд түүний дебют тун амжилттай боллоо. “Хувьсал”-ын хамт олон хийгээд У.Уранчимэг гавьяатын дүр сонгож маневр хийхдээ гаргуудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга даа.

Эх сурвалж;www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)