Эгч дүүс бэлхүүсээрээ гайхуулж байна
2017 оны 3 сарын 14

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн дараа Увс аймаг авьяаслаг уран бүтээлчдээрээ тэргүүлдэг. Тэгвэл Увс аймгаас төрөн гарсан олон арван авьяаслаг уран бүтээлч нараас эгч дүү гурван бүсгүй ялгарах боллоо.

Д.Бурмаа, О.Гансувд, Б.Уранзаяа гэх дуучин бүсгүйчүүд нутаг усныхаа нэрийг гаргахын сацуу уран бүтээлээрээ өнөө үеийн дуучдыг тэргүүлж байна. Ардын дууч Д.Бурмааг андахгүй таньж байгаа олон бол дуучин Б.Уранзаяаг дуучин Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь хүмүүс танимхайрах болсон. Тэгвэл энэ удаад тод танилцуулах гэж байгаа бүсгүйг Б.Уранзаяа гэдэг. Хоёр эгчийнхээ хажууд нэр нь тэр бүр олонд танигдаагүй ч дуу хоолой, гадаад үзэмжээрээ олон нийтийн анхаарлын төвд орж ирээд байна. Нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх нэмэн дуу хоолой, царай төрхөөрөө бусдаасаа ялгарч харагддаг Б.Уранзаяаг зохиолын дууны үзэсгэлэнт гүнж гэх болж. Түүнийг гэр бүлтэй үгүйг нь асууж сонирхсон харчууд нэлээдгүй олон байгаа учраас түүнийг тодорхой танилцуулахаар шийдсэн юм. Саяхан болж өнгөрсөн МУГЖ Д.Энхзулын тоглолт дээр дуучин Э.Чинбаяртай хамтран дуулж үзэгч олны халуун алга ташилтын хур бороог буулгасан Б.Уранзаяаг хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа.

Төрсөн ч төрөөгүй юм шиг гунхаж харагдах сайхан бүсгүйчүүдийн эгнээнд төвөггүйхэн орж ирсэн Б.Уранзаяаг зохиолын дуучин гэхэд хүмүүс итгэдэггүй гэнэ лээ. Нэгдүгээрт тэр олон нийтэд уран бүтээлээр танигдаагүй. Хоёрдугаарт зохиолын дуунд ийм нууцлаг сувд шиг үзэсгэлэнтэй бүсгүй байдаг гэхэд эргэлздэг учраас тэр байх.Үзэсгэлэн гоогоороо олон нийтийн анхаарлын төвд орж ирээд байгаа дуучин Б.Уранзаяа, Д.Бурмаа, О.Гансувд нар бүгдээрээ хэд хэдэн хүүхэдтэй ээжүүд бөгөөд эгч дүүс үеэлүүд. Гурван дууч бүсгүйчүүд маань гол шиг нарийн бэлхүүс, дорнын гоо үзэсгэлэнт царай төрхөөрөө зохиолын дуучид дундаа илүүрхээд эхэллээ. Дэс дарааллынхаа дагуу бие биенийхээ уран бүтээлийг дэмжиж тусалж ирсэн эгч дүүсийн ойрын хамаатан “булдруу” хочит Өсөх-Ирээдүй гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй болов уу.Ингээд олныг үл нуршин залуу дуучин Б.Уранзаяагийн фотогоос сонирхоно уу?

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-21 20:01
    Retweet (139)
  • Retweet (23)
  • 11-23 05:57
    Retweet (11)
  • 11-23 06:49
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-23 07:50
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-23 08:04
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-23 08:03
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)