Цаг, зав муутай бүсгүйчүүд рүү чиглэсэн сургалт боллоо
2017 оны 3 сарын 14

Өнөөдөр "JCI Impact" салбар байгууллагын "Lean in Mongolia" төслийн имиж тодорхойлох сургалт амжилттай болж өндөрлөлөө. Төслийн гол зорилго нь завгүй бүсгүйчүүд рүү чиглэж буйгаараа онцлог юм. Тодруулбал, өөртөө зав гаргаж  чадахгүй байгаа олон бүсгүйчүүдийг хамруулж байгаа бөгөөд сургалтанд оролцогчид хувцаслалт хийгээд нүүр будалтын зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээс авч, нэг өдрийг өөртөө цаг гаргаж өнгөрөөж буй юм.

Энэ удаагийн сургалт зөвлөгөөнд Нарантуул зах дээр наймаа эрхэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл, их, дээд сургуулийн багш нар, Япон Монголын хамтарсан төвөөс оролцлоо. Харин дараагийн сургалт арга хэмжээ Өрхийн эдийн засгаа хэрхэн тооцоолох вэ? сэдвийн хүрээнд ирэх аравдугаар сард зохион байгуулагдах аж.

Ажил болоод ердийн үед эсхүл баяр ёслолын арга хэмжээнд бүсгүй та хэрхэн хувцсаа тохируулан өмсөж, нүүр будалтандаа хэрхэн анхаарах талаар заавал мэдэж байх ёстой алтан дүрмүүд бий. Тэгвэл энэ талаар өнөөдөр Tugs make up studio-гоос сургалтанд оролцогчдод сонирхууллаа.

 Оролцогчдын сэтгэгдлээс сонсоход, "Амьдралын шаардлага, орчин нөхцлөөс шалтгаалж хувцаслал, нүүр будалт, гоо сайхандаа төдийлөн анхаарч чаддаггүй. Хааяа болох баяр ёслолын үеэр ямар хувцсаа сонгон өмсөхөө мэдэхгүй, нүүр будалтаа зөв тохируулж чадахгүй зэрэг асуудлууд гардаг. Энэ сургалтаар их олон зүйл мэдэж авлаа. Зав багатай ч эмэгтэй хүн өөртөө багахан цаг зориулж байх ёстой юм байна гэдгийг ч ойлголоо. Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, амьдралд хэрэгжүүлдэггүй олон зүйл байдаг юм байна. Сургалтыг сайн дураараа, үнэ төлбөргүй, нийгмийн сайн сайхны төлөө санаачлан зохион байгуулж буй JCI impact болон Tugs Make Up салоны хамт олонд баярлалаа" гэсэн юм.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (130)
  • Retweet (36)
  • Retweet (35)
  • Retweet (20)
  • Retweet (19)
  • 06-27 17:26
    Retweet (17)
  • 06-28 13:07
    Retweet (15)
  • Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-28 12:59
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 06-28 13:06
    Retweet (1)
  • 06-28 13:02
    Retweet (1)
  • 06-28 13:00
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)