Өнөөдөр Ю.Цэдэнбалын төрсөн өдөр
2014/09/17
ХХ зууны түүхэн гарамгай удирдагч Монголын төрийг 44 жил удирдан жолоодсон, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1916 оны луу жилийн есдүгээр сарын 17-нд төрсөн. Энэхүү ойн өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ УДЭТ-ын өмнөх талбайд боллоо. Арга хэмжээнд түүний төрсөн дүү Ю.Жавзан, Ю.Аюуш болон ач охин Анастасия Зориговна Цэдэнбол мөн МАН-ын удирдлагууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.