Ерөнхий сайдын “Хаан жимс” усанд автжээ
2014/07/09
УИХ-ын гишүүд амьдарч буй байр сууц, аялж буй газруудаараа бие биетэйгээ өрсөлдөж, илүүрхдэг уламжлалтай. Гэтэл сүүлийн үед өрсөлдөх бас нэг зүйл моод болсон нь амралтын газрууд гэнэ. Томчууд дундаа тансаг жуулчны баазаараа толгой цохьдог Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар сүүлийн үед хэл ам татлаад буй. Хогоо Туул гол руу асгаж, гол усны эх сав газрыг бохирдуулсан хэмээх мэдээлэл гаргасан нэгэн нэр бүхий сайтыг хаалгаж амжсан тухай яриа гараад байгаа.