МАН-ын бүлэг эвтэй байхыг уриаллаа
2014/08/18
Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгээс улс төрийн намуудад хандан эвтэй байхыг хүсч, уриалга гаргаад байна. Уг уриалгад “Улс орны нийгэм, эдийн засаг амаргүй байгаа энэ үед эдийн засгийн голлох түншлэгч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байгаа нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой, улс орны эдийн засгийг сэргээх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй цөөнгүй шийдвэрүүд гаргах түүхэн боломжийг олгох юм.