СЕХ өнөөдөр ирцийн мэдээлэл өгөх боломжгүй гэв
2016/10/19
Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар амжилттай үргэлжилж дууслаа. СЕХ сонгуулийн ирцийн хамгийн сүүлийн мэдээллийг 23.00 цагт өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлан мэдээлнэ гэсэн тов гаргасан байсан.
Тэгвэл дөнгөж сая СЕХ-ноос өнөөдөр мэдээлэл хийхгүй гэдгээ албан ёсоор мэдээллээ.
Тодруулбал, энэ удаагийн сонгуулиар аймгийн баг, нийслэлийн есөн дүүргийн хорооноос нийт төлөөлөгч сонгогдож байгаа юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр нэр дэвшигч өрсөлдсөн учир энэ олон хүний мэдээллийг шууд дамжуулах боломжгүй аж.