Чуулганы ирц 60,8 хувьтай
2012/07/20
Д.Дэмбэрэл чуулган даргалахаас татгалзвал, УИХ-ын гишүүдээс хамгийн ахмад, Д.Дэмбэрэл гишүүний дараагийн хүнээр удирдуулах боломж бийг Р.Гончигдорж гишүүн хэлж байлаа. УИХ-д шинээр сонгогдсон гишүүн Б.Болор, Р.Бурмаа нар нэгэнт АН, МАХН-МҮАН-ын эвсэл, бусад гишүүд олонх болж байгаа учир заавал МАН-ын гишүүдийг хүлээлгүй хурлаа эхлэхэд хууль зөрчих асуудал үгүй гэдгийг мөн хэлж байна.