“Миний ээж хамгийн хөөрхөн” тоглолт бөхийн өргөөг үзэгчдээр дүүргэв

Яруу найрагч Мягмарын Цэрэнтогтох-ийн "Миний ээж хамгийн хөөрхөн" анхны бие даасан тоглолт бөхийн өргөө пиг дүүрэн үзэгчидтэй болж өнгөрлөө. Тоглолтонд дуучин Э.Төрмандах “Жаргалын наран чамдаа”, “Жаргалтай явна хоёулаа”, дуучин Гансувд "Миний ээж хамгийн хөөрхөн", дуучин Чулуунчимэг,  дуучин А.Түмэн-Өлзий шинэ уран бүтээл “Хайр бэлэглэе”, П.Жимсээ “Наран тэнгэр ижий” , жүжигчин Л.Сөрөлт “Гоо марал” гээд сүүлийн үеийн нийтийн дууны өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.

 

Залуу яруу найрагчын анхны уран бүтээлийн тоглолт гэхэд эгээтэй л гавьяатуудын бие даасан тоглолт аятай болж өнгөрсөн юм. Өдгөө гуч гаруйхан настай залуухан яруу найрагч маань зуу гаруй дуутай. Түүгээр ч барахгүй яруу найрагч ах, эгч нарынхаа хайр хүндлэлийг хүлээж, анхны уран бүтээлээ тайлагнах даалгавар авсанаа ийн биелүүлсэн гэдэг. Тоглолтын хүндэттэй суудалд АУЗ Т.Галсан гуай тэвэр дүүрэн номоо барин хүрэлцэн ирсэн бөгөөд найрагч залууд уран бүтээлийн амжилт хүсэж ирээдүйтэй, залуу найрагчыг үргэлж дэмжиж явдагаа ч хэлсэн билээ. Мөн Т.Галсан гуай хэлэхдээ "Бөхийн өргөөнд үзэгчид батгана багтахааргүй ихээр цугларчээ. Ойрд энэ заал ингэж дүүрээгүй биз. Овоо ш дээ... хэмээн  АУЗ Т.Галсан гуай тоглолтын үеэр хэлсэн.  Мөн Хонгор нутгийн яруу найрагчаа дэмжихээр хөдөө орон нутгаас ч фэнүүд нь хүртэл ирсэн байгааг тэд тоглолтын дундуур онцлон хэлсэн юм.  Ингээд уярал хайрын түрлэг болсон олон сайхан дуутай Эрхэм Яруу найрагч Мягмарын Цэрэнтогтохдоо цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Тоглолтыг дараах зургуудаас сонирхоно уу? 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • S
    Гоё тоглолт болсон шүү залуу хүн гэхэд ихийг хийж бүтээсэн байна лээ
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025