Г.Уянга, С.Жавхлан нарын үйлдэл ХЭНД АШИГТАЙ вэ?
2017/01/13

УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах үндэслэлийг олон нийтэд мэдээлсэн. Мөн огцруулах 12 үндэслэлийг УИХ-ын гишүүдэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл түүний эл үйлдлийг УИХ-ын гишүүн С.Жавхлан дэмжиж буйгаа илэрхийлээд “хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг дэмжиж ажиллахаас гадна УИХ-ын холбогдох Байнгын хороогоор дамжуулан Үндсэн хуулийн цэцэд хандана” гэсэн юм.

Үүнийх нь хариуд ТТЭНН-ын дарга Г.Уянга "Би С.Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг УИХ-д оруулах болсонд баярлаж байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгох гэж байгаад нь баяртай байна. Улстөрчийн хэлж байгаа үг бүр нь үйлдэл болох ёстой. Ийм хариуцлагатай үйлдлийг хийж байгаа Жавхлан гишүүндээ талархаж байна. Байнга дэмжиж, хамтран ажиллах болно" гэж нялуун үгс урсгав.

Тэгвэл тэдний эл үйлдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна.  Тухайлбал, Г.Уянгын цаана “Женко” Баттулга байгаа. Тиймээс Х.Баттулгыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх анхны алхам гэж зарим хүн харж байна.

Өөр нэг гаргалгаа нь гэвэл Г.Уянгын төдийлөн дэмжлэг авахгүй байсан саналыг Ерөнхийлөгч өөрөө гижигдээд өгчихлөө.Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч утааны асуудлаар буруу цагт, буруу хэв маягаар, буруу ойлгогдохуйц ярьсан нь тэдэнд өгөөш болсон гэсэн үг. Ямарсайндаа л С.Жавхлан гишүүн “”Өнөөдөр утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэхдээ үүнээс хортой, аюултай утаа бол Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч өөрөө утаа юм. Эхлээд энэ хар утаанаас салж байж л монголчууд бид жинхэнэ утаанаас сална” гэж ам бардам хэлж байхав.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч бол дэлхийн хүн. Г.Уянга нарын юм бүхнийг эсэргүүцэж, харлуулж явдаг "популист"-ууд үнэндээ бараадахгүй гэх хүмүүс ч байна.

Энэ бүхнээс харахад Г.Уянга, С.Жавхлан нарын үйлдлийг УЧИР МЭДЭХ ХҮМҮҮС төдийлөн дэмжихгүй байгаа нь тод томруун харагдаж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль таван сарын дараа болох гэж байна. Гэтэл ингэж улс төр хийж  хугацаанаас нь өмнө огцруулах оролдлого хийхээр цаламдуулж байгаа явдал хэнд  ашигтайг  бодох  л хэрэгтэй. Үүнээс гадна, сонгуулийн өмнө юм л бол хална, огцруулна, татан буулгана гэх яриа дэгдэж, төрийн ажилд саад учруулдаг энэ мэт явдал ХЭНД Ч АШИГГҮЙ. Бүр тодруулбал, ард иргэдэд лав хэрэггүй.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • mongol
    unexeer mongolchuudyn az ny khayagyi bol Nyamdorj eronkhuulogch bolbol ene buzar bulai xudalch xulgaich naraasaa salakh baikh gekhdee bid l shuudej songuuly ogno xun bol Nyamdorj -iig l sonsokh kheregtei
    2017 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин
    ард тумэн бид шинэ еронхийлогч сонгохдоо долоо хэмжиж нэгийг сонгое оо буруу хунээ сонгочоод даоаа нь бид амаа бариад л улдэнэ сонгосны дараа яаж ч чадахгуй тиймээс сонголтоо зов хийцгээе
    2017 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Uyangaad ashigtai,baruun zugiin hulduu huuhded itgeh itgel aldarlaa,ard tumenteigee temtssen bol demjih blaa populistuud hor nairuulj bhad dotor ni orchihson yavj bdag,muu l bna daa
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • zochin
    Tarvagdorj yagd ogtsorch boldgvi ym solongosiin eronxiilogch ogtsorch bolood bxad myy novshiig ali ert buulgax estoi bsn ym
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • irgen
    zuv zuv ard tumnee bodohgui doromjildog hudlaa yridag hulgai hiideg erunhiiugch hereggui hii hudlaa uuriiguu magtaj hudlaa yrihaas uur yu hiivee
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
Сонин хачин