УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ
2017/01/03

УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр 11.00 цагт МАХН-ын Төв байранд хэвлэлийн хурал зарлалаа.

Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийлэх юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 28-нд өргөн барьсан. Харин үүнийг зөвхөн МАН-аас Ерөнхийлөгч сонгогдох төсөл боллоо гэх байр суурийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлээд байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин