АН-ын бүлэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар хуралдаж байна
2017/01/02

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын асуудал болон бусад асуудлаар хуралдаж байна. Яг одоо Гадаад харилцааны сайд У.Мөнх-Оргилоос мэдээлэл сонсож байна.

Хурлын дараа хэвлэлд МЭДЭЭЛЭЛ хийнэ.

Дашрамд хэлэхэд,  АН-ын шинэчилсэн бүртгэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ноос орон даяар эхэлсэн билээ. Гишүүдийн шинэчилсэн, нэгдсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байгаа юм. Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаасан байх шаардлагатай. Ингэж шинэчлэн бүртгүүлснээр цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэх юм.

Намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбэт, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар өрсөлдөж байгаа юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин