Шинэ парламент, шинэ засаг бүрэлдээд шинэ онтой золгох гэж байгаа эдгээр өдрүүдэд УИХ-ын эрхэм гишүүд маань их л завгүй яваа сурагтай. Учир нь маргааш тэд шинэ жилийн арга хэмжээгээ Их Тэнгэрийн Аманд нүсэр зохион байгуулах юм. Мөн сонгогч түмэндээ зориулж баярын мэндчилгээ бэлтгэхээс эхлээд, сонгогчдынхаа бяцхан үрсийг баярлуулах боодол, боодол бэлэгний эрэлд аль хэдийнэ гарсан байгааг энд онцлох нь илүүц биз ээ.
МАН Засгийн эрхийг авсанаас хойш АН-ын хийж бүтээснийг үгүйсгэж, алдаа дутагдлыг нэг бүрчлэн тоочиж эхэлсэн. Мөн МАН-ын амбицтай эрхэм түшээдүүд АН-ынхны хийсэн жижигхэн зүйл дээр ч ач холбогдол өгч эхэлсэн нь дүүргийн тамгын газруудын хаяг, түүний өнгөнөөс тод харагдана. Хаяг, үзэмжин дээр хүртэл ач холбогдол өгсөн тэд чуулган, байнгын хорооны танхимд байрлах цэцгэнд хүртэл уураа гаргаад авсан сурагтай.
Тодруулбал, Монголдоо ганц өвлийн цэцгийн хүлэмжтэй гэгдэх УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд байршуулсан цэцгүүдийг өөр цэцгээр сольжээ.

Харин “Фортуна” Батбаярын Төрийн ордонд барьсан өргөө цагаан гэрийг яаж азаар нураачихаагүй юм, Фортуна ч бас нөлөөтэй байна шүү гэж зарим хүмүүс ярьж сууна.

Д.Дуулим
Сэтгэгдэл (3)