Хилийн бүсийг 100 км хүртэл тогтоох санал дэмжигдэв
2016/12/22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Уг саналуудад “Хилийн бүс100 км хүртэл байхаар тогтооно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Үүнд гишүүн Ё.Баатарбилэг “Хилийн бүсийг 100 км хүртэл байхаар тогтооно гэсний 100 км-ээс багагүй байхаар тогтооно гэж өөрчилвөл ямар вэ? 100 км хүртэл гэхээр 10 км-т ч тогтоож болохоор байна. Учир нь энэ хуулийн агуулгад хилийн бүсэд уул уурхай, ашигт малтмалын ажиллагаа явуулж болохоор тусгасан байна” гэсэн санал гаргасан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  Ё.Баатарбилэг гишүүний гаргасан саналыг дараагийн хэлэлцүүлэгт анхаарч хэлэлцэхийг ажлын хэсэгт даалгалаа. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин