Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталлаа
2016/12/22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 86 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дагалдан орж ирсэн 15 хуулиас гурвыг нь буцаан татжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсанаар хүчирхийлэгчийн асуудлаар гомдол ирж, бүртгэгдсэн тохиолдолд  анхны удаад захиргааны хуулиар шийтгэж, дараагийн удаад эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэгт тооцон ял оноох  заалт оруулж байгаа юм. Гэр бүлийн хэн нэгнийг үг болон үйлдлээр тохуурхан даажигнасан тохиолдол ч гэмт хэрэгт тооцогдох тухай заалт гишүүдийн дэмжлэг авсангүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин