Ерөнхий сайд утааг багасгах төсөл боловсруулах үүрэг даалгавар өглөө
2016/12/20

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит арга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үнэхээр оновчтой, шалгуур хангасан, бодит үр дүн өгөх төсөл боловсруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжигдвэл санхүүжилтийн асуудлыг шийднэ гэдгээ Ерөнхий сайд сая хэллээ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй цаашдаа томоохон төвлөрсөн суурин газруудад төслийн үр дүнг хэрэгжүүлсний үр дүнд утааны асуудлыг шйидвэрлэх ёстой. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэгдэнэ гэж бид үзэж байна. Энэ үүрэг даалгаврыг манай шинжлэх ухааны салбарынхан биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин