Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хэлэлцэж байна
2016/12/20

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцэж байна. Уг хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой нууц асуудлуудлыг хэлэлцэх учраас ийнхүү хаалттай хэлэлцэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт дээрх хамтарсан байнгын хороо хуралдаж Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн. Ингээд шалгалтын дүнд үндэслэн цаашид ямар арга хэмжээ авах асуудлыг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсаны дагуу ийнхүү хэлэлцэж эхлээд байгаа юм.

Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсэг Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгээс энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ардчилсан нам Чингис бондыг олон улсын зах зээлээс босгосны хүчинд эдийн засгийн хямралыг даван туулсан. Мөн бондын эх үүсвэрээр олон аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, авто замууд олноор баригдаж, бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн” гэж онцолсон юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин