АН-ын даргын сунгаанд оролцож буй эрхмүүд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр намын дарга З.Энхболд "АН бол байнгын анхдагч байж ирсэн. Өнөөдөр ч гэсэн намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог хамгийн анхны нам боллоо. Сонгуульд нэр дэвшигчдэд ямар нэгэн шалгуур байгаагүй. АН-ын гишүүн байна, сунгааны журмыг хүлээн зөвшөөрөөд явна гэсэн шалгуур л бий. Сунгааны журмын дагуу материал бүрдүүлж, орж чадаагүйдээ гомдсон хүмүүс сошиалаар илэрхийлээд байгаа. Тэр бол дүрмийн дагуу явж байгаа ажил юм. Түүнээс биш энэ дүрэмд хэн нэгэн хүнийг насаар нь, намд байсан хугацаагаар нь ялгаагүй.
Энэ дүрэм бүх 180 мянган гишүүнд нээлттэй байсан. Дүрмийн дагуу явж чадахгүй бол уучлаарай, бүртгэлийн хугацаа дууссан. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг дөрвөн жил тутамд зарцуулдаг. Үүнийг манай сонгуулийн хороо 1.2-хон тэрбумд багтааж байгаа юм. Бид арван хэд дахин бага зардлаар сонгууль явуулж байгаа. Та тавын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон энэ намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, нэг лидерээ хүлээн зөвшөөрсөн нам болж төлөвших, 2020 оны сонгуулийн амжилт өнөөдрөөс эхэлнэ. Тийм учраас хариуцлагатай байгаарай” гэлээ.

Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Н.Алтанхуяг -1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 58 настай. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд МУИС-ийг биофизикч мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд АН-ын ЕНБД. 2004-2006 онд Сангийн яамны сайд. 2008-2012 онд УИХ-ын гишүүн. 2008-2012 онд МУ-ын ЗГ-ын тэргүүн шадар сайд. 2012-2016 онд УИХ-ын гишүүн. 2012-2014 онд МУ-ын ерөнхий сайд. 2008-2012 онд АН-ын даргаар ажиллаж байсан.
С.Эрдэнэ - 1963 онд Улаанбаатар хотод төрсөн 53 настай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. 1994 онд Отгонтэнгэр Их сургуулийн магистр. 2000 онд Удирдлагын Академийн магистр. 2013 онд Удирдлагын Академийн доктор. 2008 оноос УИХ-ын гишүүн. 2012-2016 онд Хүн ам, хөдөлмөр ннйгмийн хамгааллын сайд. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.
Ж.Батзандан -1974 онд Сүхбаатар дймгнйн Баруун-Урт суманд төрсөн. 42 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Унгар улсыи Мищкольцын их сургуулийг Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 онд Унгар улсын Мишкольцын их сургуульд Хууль зүйн ухааны доктор. 2011-2012 онд Эрдэнэс таван толгой ХХК-н ТУЗ-ын гишүүн. 2012, 2016 онуудад Улсын их хурлын гмшүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
Л.Гантөмөр - 1973 онд Увс дймгийн Улаангом хотод төрсөн. 43 настай. ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1993-1996 онд Япон улсын Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр. 1996-1900 онд Япон улсын Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлэзр төгссөн. 2004, 2016 онд УИХ-ын гишүүн. 2006-2007 онд УИХ-ын Эдийн эасгийн Байнгын хорооны дарга. 2008-2012 онд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. 2012-2014 онд Боловсрол шинжлэх ухааны сайд. 2014-2016 онд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.
Д.Эрдэнэбат - 1959 онд Сэлэнгэ аймгмйн Зүүнхараа суманд терсөн. 57 настай. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. 2008, 2012 онд АН-ын ЕНБД. 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн дарга. 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)