Шилдэг менежер өдөр тутамдаа юу хийдэг вэ?
2016/12/19

Маш олон зүйлс менежерүүдээс шууд хамааралтай байдаг. Gallup судалгаагаар ажилчдын хувь оролцооны онооны зөрүүний наад зах нь 75% нь удирдлагаас хамаардаг гэдгийг олж мэджээ. Зарим судалгаа үүнийг үгүйсгэж хүмүүсийн 70% нь удирдлагын үүрэг роль ажлын тоног төхөөрөмжийг хангалттай бэлдээгүйн улмаас үүддэг гэдгийг нээсэн байна. Энэ нь цор ганц ажилчдын хувь оролцоо, амьдралын чанарт нөлөөлөөд зогсохгүй байгууллагын гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна.

Ихэнх компаниуд өндөр бүтээмжтэй менежертэй байхын ач холбогдлыг ойлгодог мөртлөө цөөхөн хэд нь л тэднийг сургахад хөрөнгө зарцуулдаг. Үүний нэг шалтгана нь сайн менежер ямар байх ёстойг тооцоолох, хэмжих хүндрэлтэй. Шилдэг менежерийн зан чанарыг тодорхойлсон олон шилдэг ажлууд байдаг. Тэд итгэлцлийг бий болгодог, давуу талдаа төвлөрдөг, хариуцлагыг ойлгодог, улс төрөөс ангид байдаг гэх мэтчилэн. Эдгээр зан чанар нь шилдэг менежерүүд өдөр тутмын цагаа хэрхэн зарцуулдаг талаарх ойлголтыг өгч чадахгүй юм.

Харин үүнийг харуулах шинэхэн мэдээлэл гарчээ. Microsoft-ийн Ажлын байрны Аналитик нь мета өгөгдөлд анализ хийдэг. Жишээ нь: менежер нэг ажилчинтай хэдий хэмжээний цагийг зарцуулж байна, и-мэйлд хэр хурдан хариулж байна гэх мэт.

Бусад зүйлд эдгээр KPI ажилчдын зан төлөвийн ялгаатай байдлыг ойлгох мэдээллийн багцийг нэгтгэж өгнө.

Саяхан 1000 мэдлэгтэй ажилчдын хамруулсан судалгааны үр дүн ажилчдын оролцоог KPI-иар нэгтгэх боломжтой баталсан. Нөлөө бүхий үүрэгтэй менежерүүд ажилчдын оролцоог хянаж өөр өөр оролцоотой менежерүүд өдөр тутамдаа юу хийдэг тухай мэдэхийг хүссэн юм.

Менежерүүд ажлын цагаар жишээ авч удирддаг.

Долоо хоногт идэвхитэй ажлын цагийг бүрэн ашиглах 2 хэмжүүр байдаг нь ашиглалт, илүү цаг байдаг.

“Ашиглалт” нь ажилтан тус бүрийн долоо хоногийн нийт ажлын цагийг тооцоолох эсвэл хамгийн эхний болон сүүлийн мэйлийн хоорондын цагийн дундаж дүнгээр харагдана. Энэ тийм ч төгс хэмжүүр биш. Гэхдээ ажлын норм дурмийн зөв чиглэлтэй явж байгаа эсэх мэдээллээр хангана.

“Илүү цаг” нь ажилтны ажлын цагаас гадуурх уулзалт, мэйлд зарцуулсан цаг юм.

Ашиглалтын дөрөвний нэгийг ашигладаг буюу хамгийн урт цагаар ажилладаг менежерүүд бага ашиглалттай менежерүүдээс 19% илүү цаг ажиллаж ажил дуусна. Илүү цагаар ажиллаж буй хэдий ч эдгээр ажилчдын оролцооны үнэлгээ бага ашиглалттай хамт олноосоо 5%-иар л илүү байна. Ашиглалтын хамгийн бага 25% ашигладаг менежерийн ажилчидын дундаж оролцоо доогуур үнэлгээтэй байгаа юм. Энэ нь хүмүүс ажиллах цагтаа ажилласнаар оролцоо өндөр байна гэдэг нь харагдаж байна.

Гэсэн хэдий ч менежерүүд ажлын хуваарилалтад анхаарах хэрэгтэй.

Дээрх хэмжүүрийг ашиглан бид багийн илүү цаг ажилладаг ажилчид оролцоо бага байх магадлалтай гэдгийг олсон. Тодруулбал, өндөр ашиглалттай бие даан ажиллаж хувь нэмэр оруулагч бусад ажилчдаас 120% илүү цаг ажилладаг ба 33% оролцоогүй байх магадлалтай байдаг. Мөн тэд бусадтай ижил цаг ажиллах нь манлайллын хувьд таатай бус гэж үздэг байна.

Мэдээж таны хамт олон, дарга тань 5 цагт аз жаргалтай гэртээ харьж байгааг хараад ширээн дээрх нэмэлт даалгавруудаа ширтэх урамгүй байх болно. Зарим тохиолдолд ажилтнууд нэмэлт даалгаврууд авч сайн дураараа үлдэж болох хэдий ч багт ажлыг тэгш хуваарилах нь менежерийн үндсэн үүрэг юм. Тэгш бус хуваарилалт ажилтнуудыг оролцоогүй байдалд хүргэдэг.

Бүтээмжтэй менежерүүд компанийг бүхэлд нь хамарсан дотоод сүлжээг хадгалдаг

Идэвхитэй байдлыг хадгалахын тулд бусад ажилчдын харилцаа холбооны тоонд суурилж хүмүүсийн сүлжээний хэмжээгээр хэмжинэ. Уг үндсэн алгоритмыг бид харилцаа холбоог тодорхойлоход давтамж болон гүнзгий мэдэх босгыг аль алийг нь ашиглана. Энгийнээр хэлэхэд харилцаа холбооны шалгуурыг хангахын тулд 5 юмуу цөөн хэдэн оролцогтой уулзах эсвэл сард дор хаяж хоёр удаа мэйлээр өөр хүнтэй харилцах ёстой. Энэ нь хамтран ажилладаг хүмүүсийн тоог харьцангуй үнэн зөвөөр олж авах боломжийг олгодог. Том сүлжээ нь бизнесийн үр дүнд өөр өөр эерэг хамааралтай байдаг.

Энэ тохиолдолд илүү том дотоод сүлжээг бий болгодог менежерүүдэд тайлан өгдөг ажилчдын оролцоо 5% өндөр байдгийг тогтоожээ.

Бага сүлжээтэй менежерүүд багтаа сөрөг нөлөө үзүүлж болохыг олжээ.

Хүн тус бүртээ тулж ажиллах чухал хэвээр л байна.

Уулзалтыг тэмдэглэсэн цагийн хуваариас хүн бүртээ тулж ажиллахад менежерийн зарцуулсан цагийг тооцоолно. Бидний анализ хийснээр компаниудын дундаж менежер ажилчиддаа 3 долоо хоног тутамд 30 минут зарцуулсан байна. Ажилчид бүртээ 2 удаа уулзахад тэдний оролцоогүй байдал 67%-иар буурах магадлалтай байдаг.

Эцэст нь хэлэхэд, менежерүүд ажлын байран дээр тодорхой байр суурь эзэлж байна.

Оролцоогүй менежерт ажилчид тайлан өгөхгүй байх нь оролцоотой менежерээс 2 дахин их байдаг. Компаниуд оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд менежерт анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: hbr.org

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин