УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн А.Сүхбат “Гэр бүлийн хүчирхийллийн онош, шалтгааныг олох хэрэгтэй. Өлөн зэлмүүн амьдрал, амьдралын баталгаажих төвшин доор байгаатай холбоотой шүү дээ” гэв.
Харин УИХ-ын гишүүн М.Оюучимэг “Энэ хуулинд нилээн чухал шинэ заалтууд орсон байгаа. Хаалттай хаалганы цаана энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амиа алдсан бол 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн мэдээлэл байна. Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Яахын аргагүй архидан согтуурал, ядуурлаас хамаарч гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа" гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна