Хотын дарга улстөржиж байна
2016/12/13

Өнөөдөр 2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон Баянзүрх дүүргийн ИТХ-аас хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө. Сонгуулийн Ерөнхий хороо болон Нийслэлийн сонгуулийн хорооны албан ёсны дүнгээр 41 мандаттай тус дүүрэгт АН 22, МАН 19 суудал авсан байдаг. Тэд дараах мэдээллүүдийг баримт нотолгоотойгоор олон нийтэд дэлгэснийг хүргэж байна. 

Хотын дарга улстөржиж байна

Тус дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгийн хэлснээр, Хан-Уул дүүрэгт 3 суудлын илүүгээр МАН олонх болсон байхад Засаг даргыг нь хоёр хоногийн дотор батламжилсан. Гэтэл мөн 3 суудлын илүүгээр Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан байхад дүүргийн Засаг даргыг томилж, төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг олгохгүй байна гэв. Өөрөөр хэлбэл, сонгууль дууссанаас хойш 40 хоног өнгөрч байхад хотын дарга хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн Баянзүрхчүүдийн сонголтыг уландаа гишгэж байгаа нь улстөржсөн явдал хэмээн үзэж байна гэлээ.

Дүүргийн ажил гацаанд орох нь

Төрийн байгууллагын ажил тасралтгүй хэвийн, түргэн шуурхай байж, иргэдэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байх ёстой. Гэтэл 2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хотын даргын эс үйлдлээс болж Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Тус дүүргийн Засаг даргыг өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа нь төрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй 1300 гаруй төрийн албан хаагчийг цалингүй болох хэмжээнд хүргээд байна. Мөн тус дүүрэг хог шороогоо ачих төсөв мөнгөгүй, цас мөс цэвэрлэх ажилтангүй болж, олон мянган иргэний эрх ашиг зөрчигдөхөд ойрхон болжээ. Өөрөөр хэлбэл, тус дүүрэг 2017 оны төсвөө батлаж чадахгүйд хүрээд байгаа нь Нийслэлийн Засаг даргын “зөрүүд зан”-тай холбоотой гэлээ. 

Дүүргийн сонгуулийн хороог өөрийн хүмүүсээрээ бүрдүүлжээ

Дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий нь тус дүүргийн Ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн захирал буюу төрийн албан хаагч. Гэтэл төрийн албан хаагч энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-д илтэд үйлчлэв. Зөвхөн орон нутгийн ч бус УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Батзоригийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан нэгэн. Товчхондоо, Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог даргалахаар томилогдсон хүмүүс нь Су.Батболд нарын өөрсдийнх нь томилгооны хүмүүс буюу тэдний үнэнч фанат гэв.

Шүүхийн шийдвэрээс илүү эрх мэдлийг төрийн албан хаагчид хотын дарга өгөв үү

АН-аас нэр дэвшин хамгийн олон хүний санал авч ялалт байгуулсан нэр бүхий 6 хүнийг МАН-ын захиалгаар дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий дур мэдэн хүчин төгөлдөр бус тогтоол үйлдэж хассан байдаг. Түүгээр ч барахгүй Баянзүрх дүүргийн 224 мянган сонгогчийн хувийн нууцад хамаарах мэдээллийг сонгуулийн хорооны байрнаас гаргаж, бусдад тараасан зэрэг удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргажээ. Гэтэл тэдний гаргасан дээрх хууль бус шийдвэрийг шүүхийн байгууллагаас хүчингүй хээмэн үзэж, АН-аас сонгогдсон нэр бүхий 6 хүний гэм буруугүй болохыг тогтоогоод байхад Баянзүрхийн сонгуулийг будлиантуулж, иргэдийн сонголтыг үл хүндэтгэн, шүүхийн шийдвэрээс илүү эрх ямба эдэлж байгаа О.Бат-Өлзий нарын хүмүүст Монгол Улсын хууль үйлчлэхгүй байсаар байх уу. Хотын дарга хууль зөрчсөн төрийн албан хаагчдынхаа толгойг хэдий болтол илэх юм бол...

Хотын даргыг шүүхэд өгөхөөр болов

Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 53,7 хувийн ирцтэйгээр, хоёрдугаар хуралдаан 90,2 хувийн ирцтэйгээр хуралдаж шийдвэрээ гарган хотын даргад удаа дараа уламжилжээ. Гэтэл нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг үл хүндэтгэн дүүргийн Засаг даргыг томилох үүргээ биелүүлж ажиллаагүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд өгөхөөр болжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (12)

  • Malnuud
    M.Enkhbold dandaa huduunii ulaan hatsartnuud hotin dargaar tavidag shdee Batbayar gd alim shig balai huduunii buduuleg ni arai gj daldraad martagnah gj bhad ahiad neg irvaa yum dargaar tavisan laitai yum. M.Enkhboldoo chi ene balainuudaa avaad manai delhiigees zail
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Хуц
    Хуц даа чи олон жил чи хамт луйвар хийж сурсан юм байх да
    2016 оны 12 сарын 14
  • Хуц
    Хуц даа чи олон жил чи хамт луйвар хийж сурсан юм байх да
    2016 оны 12 сарын 14
  • зочин
    ардчилсан нам гарсан бүх сумдуудын засаг дарга нарыг томилохгүй бгаа ягаад гэвэл МАН нь нар бүгдэд иргэдийг атгандаа авах Ерөнхийлөгч нь хүртэл МАНТАЙ нэгдчихсэн хуулийг 2000 оноос МАН гарах болгон доо АНын илүү санал авсан болгоныг нуусан баримтууд одоо гарч ирж байгаа шүү МАН нийслэл, аймаг, сум, багийн бүх газарт сонгуулийн хуулийг байнга зөрчдөг. Тэгээд бүх хийсэн муу муухай юумаа бусад руу түлхэж бузайруулдаг.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин
    ардчилсан нам гарсан бүх сумдуудын засаг дарга нарыг томилохгүй бгаа ягаад гэвэл МАН нь нар бүгдэд иргэдийг атгандаа авах Ерөнхийлөгч нь хүртэл МАНТАЙ нэгдчихсэн хуулийг 2000 оноос МАН гарах болгон доо АНын илүү санал авсан болгоныг нуусан баримтууд одоо гарч ирж байгаа шүү МАН нийслэл, аймаг, сум, багийн бүх газарт сонгуулийн хуулийг байнга зөрчдөг. Тэгээд бүх хийсэн муу муухай юумаа бусад руу түлхэж бузайруулдаг.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Су.Батболд томилогдсоноосоо л хойш МАНгартлаа. Одоо больчихоос. Яаж ч бодлоо гэсэн иргэдийн сонголт НАМын байр сууринаас дээнүүр байх ёстой шүү. Баянзүрхчүүд биднуус босно шүү, тэмцэнэ шүү. Иргэдийг бүү басамжлаарай. Бид сонгуулиар засаглалаа сонгодог Ардчилсаг монгол улсын иргэд шүү. Дарангуйлал үүсгэх гээд бгаа бол хэвлэл мэдээллээр тодорхой зарлачихаарай Засаг ноён Су.Батболдоо!
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • zochin
    hotiin dargiig hotiin undsen irgeneer songoj baimaar yum. huduunii yumnuud ymar ch setgel zurh gargahgui, hotiin bidniig zovooj bnaa.
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Ман
    Манай дарга арай тэгэхгүй байх өө хэрэв тэгж намын нэр гутаасан бол огцруул
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
    • Хуц
      Хуц даа чи олон жил чи хамт луйвар хийж сурсан юм байх да
      2016 оны 12 сарын 13
    • Хуц
      Хуц даа чи олон жил чи хамт луйвар хийж сурсан юм байх да
      2016 оны 12 сарын 13
  • zochin
    ene shuukhiin shiidveriig yagaad guitset oruulaagui yum. irgeded unen bodit medelel kheregtei tal khesgin khatsan shuukhiin shiidver baina tiimees shuukhiin shidverig buren guitset oruulj irgeded zuv zuitei medelel khurekh n zuitei busuu
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin
    Nii sleeping zasag darga boliochee! Irgedee hundetgej BZD-in zasag dargiig batlamjlaachee
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин
    shudarga unenii toloo ywaj bgaa humuus yah.raa zugeer suuh yostoi gj ilt huuli bus zuil bolood bhad ard irged bid l demjij, bolood bgaa huuli zorchij bgaa nohdod asuudliig shiideh talaar sanal setgegdelee bichih yostoi shdee muu komnist naminhan boliosoi bilee MAN
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин
    хэрүүлээс өөр хийх ажилгүй гаруудаа АН татаж аваач ээ,нэр хүнд чинь доошлоод бна
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
Сонин хачин