Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэнэ
2016/12/12

Байгуулагдсанаасаа хойш долоон их наядын актив хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн банкны асуудал анхаарлын төвд байна. Шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэх тус банкны асуудлыг энэ сарын 7-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах эрсдэлээс сэргийлэхийн тулд "Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д яаралтай өргөн барихаар болсон юм. Тэгвэл энэ долоо хоногт холбогдох Байнгын хороод Хөгжлийн банкны шалгалтын мэдээллийг сонсох юм. Тодруулбал, маргааш Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 14.00 цагт Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. 

Д.Дуулим 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин