Хэлсэн яриа, хийсэн үйлдэл, өмссөн зүүсэн нь үргэлж олны анхаарал татаж байдаг УИХ-ын гишүүд маань шинэхэн дээрээ бүр ч илүү анхаарал татаад буй. Ялангуяа хэлж ярьсанаасаа илүүтэй өмссөн зүүсэн нь хэн бүхний анхаарал татаад байна гэхээр сонирхолтой. Уг нь хийж байгаа ажил, хэлж байгаа үг нь олны анхаарал татмаар юм. Гэтэл яагаад ч юм өмссөн хувцас нь анхаарал татаад байна гэхээр нэлээд асуудалтай болоод л ярианы сэдэв болж байх жишээтэй. Тэгвэл энэ удаад Б.Саранчимэг гишүүний өнгөрсөн жилийн шинэ жилийн гоёл бидний анхааралыг татлаа.
Учир нь олноос онцгой гоё ганган гэж жигтэйхэн өнгөлөг, гялгар энэ даашинз эрхэм гишүүнд маань хэр зохимжтой харагдаж байна. Хэзээд ногоон хатагтай нэрээрээ алдартай Б.Саранчимэг гишүүн ихэнх тохиолдолд ногоон өнгийн хувцас өмсдөг уламжлалтай байсан. Харин энэ уламжлал нь гишүүн болсоноосоо хойш мартагдаж өнгө, загвар нь хүртэл өөрчлөгдсөнийг эрх биш анзаарагдаад байгаа. Өнгөрсөн жилийн саатай гялгар даашинзаа энэ жил ямар даашинзаар сольж олны анхааралыг татах бол. Харж л байцгаая. Шинэ жилийнхээ даашинзыг бэлдсэн нь лавтай.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (32)