Ялалтын гоо сайхан бол шударга өрсөлдөөн
2016/12/08

Би амьдралынхаа туршид чухам юунд тэмүүлж явснаа өнөөдөр эргэцүүлэн нэг бодов. Бодохын шалтаг их энгийн бөгөөд Р.Нямдоржийн TV9 телевизээр ярьсан яриа байлаа. МҮБХ-ны ээлжит бус Их Эеийн хурлыг хуралдуулахгүй хэмээн тэр хүн  мэдэгдэл хийсэн тул Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж намайг урьсан хэрэг. Би хурал зохион байуулах ажлын хэсгийн гишүүний хувьд оролцсон. Гэтэл УИХ-ын гишүүн хүн энэ хэвлэлийн бага хуралд оролцсон нь ёс зүйгүй явдал юм гэнэ. Би насан туршдаа шударгаар зүтгэж ирсэн бөхийн тухай, тэр тусмаа бөхийн холбоог тойрсон бусармаг явдлын тухай ярьж болохгүй юм гэнээ.

Би ингэж чадах уу гэж өөрөөсөө асуулаа. Асуултаасаа өөрөө хэрдхийн цочив. Насан туршийнминь үйлс болсон бөхийн ертөнцөөсөө татгалзах нь өөрийнхөө амийг егүүтгэсэнтэй адил хэрэг болох байлгүй. Харин надад ийм санал тавьж буй Р. Нямдорж өөрөө хэн бэ гэх бодол төрөв. Бухимдав. Тэгээд нэг хэсэг ганцаар чимээгүй сууж бүхнийг эргэцүүлэхийг хүсэв. Бөхийн маань торгон ногоон дэвжээ, наадмаар өмсдөг бор дээл, хөлсөнд нэвчсэн зодог шуудаг, Дархан аваргын залаат хөх жанжин малгай, цолоо дуудуулан дэвэх агшины мэдрэмж сэтгэлд зурсхийн өнгөрөв.

Бөхийн үүсэл гарвал ч бодогдоно. Хүн үүссэн цагаас бөх үүссэн байх. Эрчүүл бие бялдарын хөгжил, дайчин эрэмгий зоригийг эзэмшиж бусдаас онцгойрон овог аймгаа оройлон дагуулахын тулд бөхийн эрдэмд төгс суралцаж байсан байх. Хэтрүүхэн хэлбэл монголчуудын түүх бол монгол бөхийн түүх юм. “Монголын нууц товчоо”-ндЧингис хаанаас дээш ес дэх өвөг Хабич баатар түүний хүү Начин, төрөл дүү Зүтгэлбөхөөс эхлээд Хабул хааны Бартан, түүний хүү Есүхэй, түүний хүү Бэлгүтэй, Хавт Хасар, Жүрхэний Бүри бөх гээд л баатар бүхэн бөх байсан тухай гардаг. Хүннүгийн булшнаас олдсон барилдаж буй бөхийн дүрстэй бүсний хүрэл арал монголчууд бүр эрт дээр үеэс бөхчүүдээ дээдэлж, бөхийн барилдааныг өв соёл, үндэстний бахархал болтол нь хөгжүүлснийг бэлхнээ гэрчилдэг. Нэлээд хожуу гэхэд л  1640 оноос эхэлсэн даншиг наадмын түүх тэр аяараа төр, шашны ёс хүндэтгэлийн бэлгэдэл байдаг. Бид ийм өгөөмөр түүхтэй ард түмэн атал өнөөдөр Үндэсний бөхийн ариун дагшин байдлыг гутааж хэрүүл тэмцлийн бай болгоод сууж байх гэж.

Тэр бүхэнд би өөрийгөө буруутгаж, зэмлэж тэр байтугай идэр залуу үедээ зодгоо  тайлж хүртэл тэмцэхэв дээ. Би бол монголын ард түмэн, монгол бөхөд төлж дуусашгүй өртэй хүн. Монгол бөхийн дэвжээг дээдэлж, түүнд туссан хар сүүдэр, авилгын мөр, атаа жөтөөг арилгаж залуу үедээ шударга сайхан өрсөлдөөний дэвжээг хүлээлгэн өгөх ньМонгол Улсын дархан аваргахүнийүүрэг юм. Би ингэж л бодож, өөрийгөө эрсдэлд оруулж, буруу бүхнийг улайран эсэргүүцэж тэмцэж өдий хүртэл явж ирсэн. Түүнийхээ төлөө элдвээр хэлүүлж, үзээгүйгээ үзэж явна. МҮБХ-ны тэргүүн гэх Р. Нямдорж аваргуудыг хөндлөнгийн хүн хэмээн дүгнэж, элдэв нэр хоч өгч, хагалган бутаргаж байна. Түүний хөлд аваргууд ингэж өртөж байгаа юм чинь бусад нь ямар дарамтын дунд хавчигдаж байгаа нь тодорхой.

Нэвтрүүлэгт Р. Нямдорж, Д. Данзан хоёрыг үгээ олохгүй магтаж байна. Ичмээр санагдлаа. Гэрийн буйран дээр зогсч байсан бөхчүүдийг тэр хоёр Бөхийн өргөөнд оруулсан буянтан гэнэ. Хумсын чинээ ч юм хулуу хийгээгүй цэвэр гартнууд гэнэ. Эрдэмтэн болох гэж байснаа энд ирээд хохирсон шахуу мундагчууд гэнэ. Бас Бөхийн өргөөг Увсынхнаас цээжээрээ хамгаалсан Матрасовчууд Панфиловчууд гэнэ. Хууль ягштал баримталдаг, бас жишиг болсон төрийн бус байгууллагыг байгуулсан гэнэ. МҮБХ-ны загвараар Төрийн бус байгууллагуудын хуулийг засч нэг хүний засаглалт компани болговол тэдний бах нь ханах юм гэнэ. Үнэхээр 18 жил МҮБХ-ны тэргүүнээр хууль бусаар байж болдог тийм эрх зүйн орчинд бид амьдарч байна. Төрийн бус байгууллагуудын хуулийг өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ Р. Нямдорж шиг хуулиас давсан дүрэм зохиож өөртөө ашигтай нөхцлийг бүрдүүлдэг ийм загварыг эвдэхийн төлөө өөрчлөх хэрэгтэй.

Монголын үндэсний бөх бол үнэхээр агуу. Хүн төрөлхтөний хөлгүй их баяр Олимпийн аварга цолыг бөх хүн л монголд анх авчирсан. Дэлхийн хэмжээний бөхийн их спортын суурь бол бидний хувьд яалтч үгүй монгол бөх. Эрэгтэй хүүхэд бүхэн барилдаж өсдөг нь монгол түмний бахархал. Тэд маань наад зах нь хөлийн гишигдэл сайтай болж торнидог. Газарт баттай гишигсэн хүн амьдралд бүр баттай гишгих нь гарцаагүй. Миний хувьд амьдрал минь бөхийн ертөнц. УИХ-ын гишүүн болсон маань харин ч намайг бөхийн ертөнцөд ямар их хамааралтай, амьдралын салшгүй хэсэг минь болсныг улам бүр мэдрүүлж өглөө. Би төрийн үйлс, хууль эрх зүйн орчинд сонгогч түмнээ төлөөлөн ажиллахдаа гагцхүү монгол сэтгэлгээ, хөдөөх ахуй байдалд буулган, аль болох амьдралд ойрхон гарц гаргалгааг гаргахыг эрмэлзэж байгаагаа ойлгосон. Энэ бол бөхийн маань буян, үр өгөөж юм.

Нэвтрүүлэгт Р. Нямдорж тэргүүтэн Бөхийн өргөө тойрсон хэрүүлийг бас л халх, дөрвөдийг талцуулдаг улиг болсон зүйлээ ярьж байна. Яасан дуусдаггүй гүтгэлэг, талцал вэ. Залуу үеийнхний нүдэн дээр булайгаа дэлгэж, тэр хэрээр тэднийг авилга, ёс зүйгүй бусармаг зүйлийн дамжаанд сургаж байгаа нь анхаарал татаж байна. Анх “бөхчүүд та нарын боол нь байя” гэж гарч ирсэн МҮБХ-ны өнөөгийн удирдлага 26 жилийн турш ноёрхлоо тогтоож, бас цааш нь үргэлжлүүлэхээр улайрч байна. Тэд оны дараа МҮБХ-ны Их Эеийг хуралдуулах юм гэнэ. Хууль бус хурал хийчихээд зарга үүсгэж дахиад дор хаяад долоон жил явах нь л дээ. 

Ийм аргачилал аль хэдийнэ үеэ өнгөрөөж шинэ үеийнхэн шал өөр зүйл шаардаж байгааг ойлгох хөг нь өнгөрсөн бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Улсын дээд шүүхийн тогтоолыг юу гэнэв, хуурамч энэ тэр гэж байгаа хүн яавч эрүүл саруул сэтгэлгээтэй хүн биш. Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа МҮБХ-ны ээлжит бус Их Эеийг зохион байгуулах ажлын хэсгийнхнийг гутаан доромжилж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг бөхчүүдэд уриалж, дарамталж байгаа удирдлагыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Ер нь удаа дараа шүүхийн шийдвэр, шүүхийн албадан гүйцэтгэсэн үйл ажиллагааг тасалдуулахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа давтан явуулж байгаа Р. Нямдоржийн хууль бус үйл ажиллагааг шалгуулна. Хэрвээ МҮБХ-ны ээлжит бус Их Эеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ирцэд нөлөөлж хуралдуулахгүй бол, олон нийтийг турхирсан үйл ажиллагаанд нь гомдол гарган шалгуулна. Бид газрын дээр гишгэж, хуулийн дор амьдардаг эрх зүйт, ардчилсан төрт улсын иргэд.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга хүний хувьд МҮБХ-г тойрсон бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож, цэгцэлж, зөв голдиролд нь оруулахын төлөө тэмцсээр байх болно.  МҮБХ бол ардчилсан, нээлттэй, төв шударгуу байгууллага байх учиртай. Бөхчүүд нь бай шагналаараа хангалуун сайхан амьдардаг, орчин цагийн менежмент бүхий үр ашигтай үйл ажиллагаатай, эв нэгдлийн бэлгэдэл болсон байгууллага байх ёстой.

Амьдралынхаа туршид чухам юунд тэмүүлж явснаа өнөөдөр эргэцүүлэн нэг бодлоо. Хамгийн товчоор хэлбэл ялалтын төлөө. Бөх бол ялалтын төлөө тэмүүлэл юм. Би бөхийн одонд төрсөн хүн. Ялалтын гоо сайхан бол шударга өрсөлдөөн. Би тийм орчинг насан турш мөрөөдөж ирлээ. Тэмцэнэ ээ.Тэнүүн сайхан цаг ирж яваа. \

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Дархан аварга, МУГТ  А. СҮХБАТ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (18)

  • Зочин
    Чиний сайхан барилдаж байсан чинь үнэн. Бусад нь худал. Төрсөн чинь үнэн. барилдсан чинь үнэн. үхэх чинь үнэн. Тун овилогогүй чинь үнэн.
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • 522
    ээ дээ балай ч юмаа да ийм юмнууд төр түшээд л тэр Нямдорж та 2 ын өмч юм уу 2 уулаа зайлаа
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Ээ Сүхбат минь дээ чи Нямдоржийг болохгүй байна гэж хараад чичрээд дөрвөд Баянхмөнхтэй нийлээд тэмцээд байгаагаас биш өөрийгөө, Баянмөнхийгөө болохгүй байна гэж ойлгохгүй муйхарлаж хичнээн жил явав, дахиад хичнээн жил явахав дээ. Чи бол сайн бөх боловч допинг хэрэглэсэн, тэрийгээ хүлээж чадахгүй өөрийнхөө төлөө хэдэн авгай, хөгшчүүлийг жагсааж тэмцүүлсэн, АН-д ороод тойрог өгөхгүй болохоор гарч МАН-д орж УИХ-ын гишүүн болсон, нутаг нэгт бөх дасгалжуулагч залуугаа миалж, муулсан, одоогийн увайгүй бөхчүүдийн шилдэг жишээ шүү дээ. Гэхдээ сайн бөх, гэхээ бас л сайн хүн биш.
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • зочин
    Чиний хэрэглэж байсан допинг тэгээд юу юм бэ.Бүх дэлхий даяараа допингийг жигшин үзэж спортын шударга өрсөлдөөний утга чанарыг зөрчдөг бузар зүйл гэж үзэж байхад чи гэмгүй царайлаад ямар нүүрээ ширлэсэн хог шаар вэ. Чи тэгээд гормоны стеройд хэрэглэж монголын спортын түүхийг бузарласнаа яах гэж байна.Шившиг.Ичиж үхээч.
    2016 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    er ni bohiin holboog Syhbat taltsuulaad baigaa yum uudaa ard olon yumiig oilgodogshyydee yu ch medehgyi geed chalchignaad baihaar UIH daa amijilt gargaj nyglee naminchildaa
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • zochin
    dopin bol hamgiin shudarga bus temtsel iim ym hergelj bsan shudarga orsoldoonii talaar yuch yriad hergguii
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Түмэн.Т
    Сүхбат бол шударга зарчимч өөрийн гэсэн бөндгөртэй далдагнуур балтагнуур дольдигнуур нөхөдөд үнэхээр дургүй эр хүн шүү.Тэрхүү шилдэг зан чанар нь олон хүнд таалагддаггүй бололтой юм шигээ.
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин
    яасан бузар эр вэ цолны наймааг гардан хийж байж өөрөө ариун цагаан хүн шиг ярьж байдаг,хэрэг хуучрахгүй шүү
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • mongol
    ih hurliin gishyyn bolchihoor gishyyn bish baih uedee hiij chadaagyi zuilee duraar hiij bolno gej sanasan bololtoi um. ushuu avah gesen um shig jijig zyilyyd ryy mun ch ih savsagnaj dairch orj baih um . uuriiguu yamar tuilbargyi hyn gedgee haruulj bai gaa um. chaashdaa ene yanzaarai baival mun ch onigoond orj olon tymniig buhimduulah baih daa,arslan chini!
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • базраа
    Аварга хүн ийм хэрүүлч чавганц аятай байхнуу. Болиоч Сүхбатаа. МҮБХ чамтай чамгүй болноо. Болоод ч ирсэн. Сүхбат Баянмөнх хоёргүйгээр монголчууд үндэсний бахархал уламжлалаа аваад ирсэн хойшид авч явна. Бөх хүн бөхийн өргөөний эзэн биш, тэнэг ухаандаа би аварга юм чинь монгол бөхийн эзэн би гэж ойлгоо юу сүхбатаа
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • MGL
    Uuriiguu hichee,chi tiim tsever ariun shudarga,saikhan hun yumuu...Ugui shuudee...
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • баатар
    Бөгсний бузар пизда чи дээрдүүлж чадахгүй новш өөрийгөө хэн бодоод байдаг лалар вэ
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Угаасаа цаг нь болсон. Бөхийн найраа, ёс жудаггүй байдал хэрээс хэтэрлээ. А.Сүхбатыг дэмжиж байна
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • мэднэ
    Дэмжиж байна. Бөхийн холбоог шинэчлэх цаг нь болсон
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Энэ бузар хаа явсан газраа бузарлаж байх юм.Чөлөөтийг бузарласан хувалз Чинбат хар Баянмөнх энэ хэд монгол бөхийг бузарлана гэж санаж байгаа битгий мөрөөд.Хүний хийсэн бүтээсэнг булааж идсэн ард түмний өмчийг идсэн, байгалийн баялаг цөлмөсөн новшнууд тамдаа тавтай морилоорой.Чинбат Сүхбатаа үе удам чинь тасарч үхлийн муугаар үхэж далд ороосой.
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН
    БАГАДАА ЦАДАЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН ҮРГЭЛЖ ИНГЭЖ ӨЛӨН ЗЭЛМЭН СЭТГЭЖ БАЙДАГ ГЭЖ НЭГ ӨВГӨН ХЭЛЖ БАЙСАН ЯАСАН ҮНЭН ҮГ ВЭ.Агваансамдангийн хэрүүлийн бузар бөгсний дон шуналын дэвээ чи болиочээ.Ядаргаатай хүүрээ үхэж далд орооч.Цадаж ханахгүй хүүрээ үеэ удамаараа тасарч алга бол.Довчингийн Сүхбаатар нэртэй хар Баянмөнхтөйгаө тамдаа унаж үхээчээ.
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин
    чи уншиж судалж суралцаад УИХ-ын гишүүний ажлаа хий л дээ.... Үндсэн ажлаа хий ...
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин
    БОЛИОЧЭЭ.ХАА ЯВСАН ГАЗРАА ХЭРҮҮЛ УРУУЛ БӨГС БӨӨРНИЙ БУЗАР ИДЭЖ УУЖ ХУЛГАЙЛЖ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХААШАА ЯНЗЫН ХҮҮР ВЭ?
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
Сонин хачин