А.Сүхбат: Р.Нямдорж 26 жил хууль бусаар МҮБХ-г тэргүүлсэн
2016/12/07

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус Их эе хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

2016 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулахгүй байх тухай мэдэгдэл гаргасан. Энэ тухай МҮБХ-ны Цэцдийн Зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ү.Хүрэлбаатар " Монголын үндэсний бөх бол төрийн хийгээд ард түмний эв нэгдлийн баталгаа болсон гайхалтай уламжлал. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн маргаан мэтгэлзээн тасралтгүй үргэлжилж байна. Энэ тухай асуудлыг эцэслэх нь зүйтэй юм.  Тиймээс бид ажлын хэсэг байгуулж, журмын дагуу Их эеийг хуралдуулахаар болсон" гэлээ. 

Харин УИХ-ын  гишүүн А.Сүхбат " Р.Нямдорж гуайд хандаж хэлэхэд, 26 жил та МҮБХ-оог тэргүүлж явлаа. Гэхдээ хууль бусаар. Одоо хангалттай биш үү. Дахиж хэдэн жил суух гээд байгаа юм. Хэдэн жил Монгол бөхийг самрах гээд байгаа юм. Танаар удирдуулъя, ажлаа хийлгэе гэсэн бөхчүүд одоо байхгүй. Уучлаарай. Би Монгол бөх цэвэр ариун байснаар төр цэвэр ариун байна гэсэн бодолтой явдаг" гэв.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Засуул
    Энэ сахалтай, хөгшин ухна шиг нөхөр чинь бөх юм уу? Ер нь бөхийн холбоог Сүхбатын олон авгайчуудаар удирдуулбал яасан юм бэ?
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
Сонин хачин