АН ирэх онд шинэчлэлээ хийж, намын даргаа сонгоно
2016/12/07

Хүлээлт дагуулсан АН-ын их хурал өчигдөр  эхэлж Э.Бат-Үүл нарын зарим хүнийг эс тооцвол ихэнх томчууд нь цугласан юм.  Өчигдөр намын үйл ажиллагаагаа дүгнэж хэлэлцсэн бол өнөөдөр намын дүрмийн шинэчлэл  болоод намын даргаа тодруулна гэсэн шум байгаа.

Гэвч эх сурвалжуудын хэлж буйгаар хараахан тийм зүйл болохгүй бололтой. Учир нь намын ихэнх гишүүд АН-ын тодотголтой бүх хүмүүсийн дундаас санал асуулга явуулж байж намын даргаа сонгох нь зүйтэй гэж шийдээд байгаа аж. Ингэхдээ бүр ҮЗХ-нийх нь гишүүд хүртэл шинэчлэгдэн, солигдох талаар зарим эх сурвалж хэлж байна. Тэгэхээр АН-ын шинэчлэл, намын шинэ дарга ирэх онд тодорхой болох төлөвтэй байгаа юм.

Одоогийн байдлаар намын даргад санаархаж буй таван хүн байна. Тодруулбал, "Шонхор"-оос С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, МоАН санаачлагаас Лу.Болд, Г.Батхүү, "Нэг Ардчиллал"-аас Лу.Гантөмөр, "Алтангадас"-аас Н.Алтанхуяг өөрөө нэр дэвших байх гэсэн таамаг байна. Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүлийн нэр хамгийн ихээр яригдаж байгаа ч түүнийн хувьд С.Зоригийн хэрэгт шалгагдаж байгаа учир олны өмнө төдийлөн гарч ирэхгүй байгаа бололтой.

Юутай ч нэгдүгээр сарын 8-н хүртэл АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаа яваж, улс орон даяар 330-аад сум, есөн  дүүрэгт бүх анхан шатны намуудын үүрүүдийн хурал болох аж. Энэ хурлаар намын үүрийн дарга нарыг ил тод нээлттэй сонгоа гэнэ. Үүний дараа нэгдүгээр сарын 29-н хавьцаа бүх шатны сонгууль явагдаснаар хоёрдугаар сарын 20-доор сунгаагаар намын даргаа сонгох асуудлыг төлөвлөж байгааг АН-ын гишүүд онцолж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • 123
    Бат-үүл шоронд илгээгдэхийн хооронд намын дарга нтр ч яамай бна аа,Элбэгдорж нь айдастай бна,балай Со хаагаа хэнийгээ дагахаа байчихсан салхи шиг л сахал үсээ салбайлгаад сагсуурч явна гахх гахх
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
Сонин хачин