Н.Батбаяр: Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ
2016/12/06

АН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлыг СБД-ийн АН-ын дарга Д.Баттулга даргалж байна. Энэ удаагийн Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, намын үндсэн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, намын шинэчлэл, АН-ын бүх шатны даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, Хяналтын Ерөнхий хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Дөнгөж сая хэлэлцэх асуудлыг баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Өнөөдөр 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдөр зургадугаар Их хурлаа хийж байна. Их учир жанцантай өдөр тохиож байна. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон. Намын шинэчлэл гурван чиглэлээр явна. Тухайлбал бүрэлдэхүүний, бүтцийн, бодлогын шинэчлэл хийгдэнэ. Өнөөдрийн Их хурлаар дүрмээ өөрчлөөд АН нээлттэй нам болно. Цахим нам, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Тиймээс олон нийттэйгээ ойрхон ажиллана. Дүрмийн өөрчлөлт хийгдсэнээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ" гэлээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин