МАН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн нь одоо ч тодорхой бус байна. Уг хурлыг хаалттай горимоор нууцын өндөр түвшинд зохион байгуулсан. Хуралдаан тарсаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодруулахад бүгд “Дотоод асуудлыг хэлэлцсэн” гэхээс өөр ямар нэгэн хариултыг өгсөнгүй. Бүлгийн дарга нь ч хэлэлцсэн асуудлынхаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Ямартай ч хариуцлагын асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Ж.Батсуурь, Д.Ганбат нарын дөрвөн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Мөн Хилийн тухай хуулийн төслийг ямар нэгэн байдлаар ярилцаагүй гэх мэдээллийг МАН-ын бүлгийн гишүүд өглөө.

Сэтгэгдэл байхгүй байна