Н.Амарзаяа сурагчдын боловсролд анхаарч байна
2016/12/02

Говийн бүсийн ирээдүй болсон хүүхэд, залуучуудын англи хэлний түвшинг тогтоох, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх улмаар дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой англи хэлний анхдугаар олимпиад амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон  Энэтхэгийн Соёлын төв, Англи хэлний академитай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тус олимпиадад ахлах ангийн 2370 сурагч хамрагдсан бөгөөд  эхний шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 30-нд амжилттай болж өндөрлөсөн бол дараагийн шат энэ сарын 17-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хувьд аймаг сумандаа нэртэй багш, сурган хүмүүжүүлэгч байсан билээ. Тиймдээ ч ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа хүмүүжилд анхаарсан, боловсролд нь хувь нэмэр оруулсан олон ажлуудыг үе шаттайгаар хийж эхэлсэн нь энэ биз ээ.

 

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • happy
    hi. amjilt husey. ihiig hiij buteeh ih uilsed ni amjilt husey. sain baina.
    2016 оны 12 сарын 02 | Хариулах
Сонин хачин