Б.Чойжилсүрэн: 2020 он гэхэд төсвийг алдагдалгүй болгоно
2016/12/02

Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтууд болон түүний хүрэх үр дүнгийн талаар хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Тодруулбал, 

Төсвийн алдагдлыг 2017 онд ДНБ-ий 9.1 хувь байхаар тусгасан. Цаашид төсвийг алдагдлыг бууруулж, 2018 онд ДНБ-ийн 7.5,  2019 онд ДНБ-ий 5.5 хувь болгон 2020 он гэхэд төсвийн алдалгүй болгохоор төлөвлөсөн.

Жилдээ 2-3 тэрбум ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт татна.

Төсвийн тогтвортой байдлыг хангаж, өрийг дахин санхүүжүүлж, зардлаа бууруулна.

Зээлжих зэрэглэлийг сайжруулна.

Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлнэ.

2016-2019 онд жилд 20 мянган ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин