Ардчилсан нам 12 дугаар сарын зургааны өдөр их хурлаа хийхээр тов зарлаад буй. Энэ удаагийн хурлаар намын даргын асуудал хөндөгдөхгүй харин намын шинэчлэл, дүрмийн асуудал түлхүү яригдах гэнэ.

Тэгвэл АН-ын их хурал болох гэж буйтай холбогдуулан нийтлэлч Баабар, өчигдөр орой твиттерт жиргээч залуустай санал солилцохдоо, "АН-ын их хуралд 1210 хүн оролцоно. 450 сонгогдсон төлөөлөгч үлдсэн нь сонгогдоогүй фракциуд. Ямар вэ, шинэчлэл мөн үү. Фракциуд хэдийнэ тохиролцоод дүрэм гэгчээ багцалчихсан учир сонгогдсон төлөөлөгчид алга ташигчаар оролцоно" хэмээгээд "Та их хуралдаа очих уу?" гэсэн нэгэн жиргээчийн асуултад тэрбээр, "Намайг намаас хөөчихсөн гээд Портуун хаалган дээр зогсоод оруулахгүй байгаа. Харамсалтай нь фракцийн удирдлагууд нь бараг толгой дараалан шалгарсан дээрэмчин, луйварчин, хулгайч нар. Түүнийг нь бичихээр ангийн дайсан болгож хөөж туугаад" хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл (2)