Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн бүлэглэл амь тавьж байна
2016/11/30

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлснээр тэрбээр мэдүүлэг өгч байна. Түүнийг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Н.Алтанхуягийг мэдүүлэг өгөхөөр АТГ-ын үүдэнд ирэхэд сэтгүүлчид түүнийг угтсан юм. Энэ үеэр тэрбээр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өнөөдөр 14:00 цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нилээн их үйл явдал өрнөх юм шиг байна.

Хоёрдугаарт, нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйл, цөөн хүн Монголын хамаг баялагийг сорчлоод байна гээд хэлчихсэн чинь манай Ц.Элбэгдорж тэдний бүлэглэл их л амь тавьж байгаа бололтой юм. Цөөхөн хоногийн дотор 3-4 эмэгтэй хүн шоронд хийлээ. 

Ер нь Ерөнхийлөгч, тэрний бүлэглэлийн бий болгосон хууль хяналтын байгууллага дотор нэг хонгил байдаг талаар би өнгөрсөн 4 сард хэлсэн. Тэр хонгил руу шахаж оруулах гэж намайг Ерөнхий сайд байх үеэс эхлээд олон жил оролдож байна. Зохиомол хэргүүд их үүсгэж байна. Манай ойр хавийн хүмүүийг барьж хийгээд тэдэнтэйгээ холбогдуулж бас л зохиомол хэрэгрүүгээ оруулж байгаа байх. Энд айж ичээд байх зүйл байхгүй. Үнэн хэзээд ялна гэж бодож байна.

Хоёр зүйлд их харамсч байна. Намайг эртхэн шиг дуудаж авчраад асуучихгүй заавал Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчилгаж хамгийн сүүлд нь бүр төрсөн дүү, хамаатныг хүртэл тарчлааж буй энэ үйлдлээ болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд тэр хүмүүсийг гаргах цаг болсон байх гэж бодоод ирж байна. 

Жоохон тавчуу хоёрхон цагийн өмнө мэдэгдэнэ лээ. Бодвол Н.Алтанхуяг нь ирсэнгүй гэж шалтаглах гэж байсан юм байлгүй. Ер нь Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос хойш ардчилалын төлөө явсан. Гэхдээ Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Түүний үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчилалын төлөө яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал монголд байж болохгүй шүү. Монголчууд минь ээ. Ер нь бол Ц.Элбэгдоржийн үгэнд ч ормоогүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ.

 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • V
    Huzuugui gulug uilee uzeh biz
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
Сонин хачин