Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлжээ. Түүнийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авахаар дуудсан байна. Харин Н.Алтанхуяг зарлан дуудах хуудсын дагуу 16.00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгөхөөр болжээ. Хэрвээ ирж мэдүүлэг өгөхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Түүний төрсөн дүү Н.Наранцэцэг, эгчийнх нь төрсөн хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Сэтгэгдэл байхгүй байна