УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийг байгуулсан байна. Энэ тухай албан бичгээ өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Энэхүү лобби бүлэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой аж.

Сэтгэгдэл (1)