Баасан гарагт бүх нийтээр амрахаар боллоо
2016/11/23

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг бүх нийтээр амрах өдөр болгосон билээ. Энэ өдөр Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан түүхэн өдөр юм.

Энэ жилийн тухайд арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бямба гарагт тохиож байгаа.

Тиймээс энэ өдрийг урагшлуулан өмнөх өдөр нь буюу 25-ны Баасан гарагт бүх нийтээр амрах эсэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.

Засгийн газрын хуралдаанаас арваннэгдүгээр сарын 25-ны Баасан гарагийг бүх нийтээр амрах өдөр болгох шийдвэр гаргажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • санал
    ажил хийж байгаа бид ажлаа 7-30 хоногт төлөвлөж хийдэг. гэтэл 1-2 өдрийн өмнө гэнэл амралтын өдөр болгохоор зардал их гарна үүнийг харгалзан үзэжбайх нь зөв.олон улсын хурал,чуулган гэх мэт хийх байсан онгоц, зочид буудал гэх мэт зардал гарч таарна
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Муу төрийн БӨӨС-нүүд дандаа амарна гэж хуцах юм Юу хийсэн ЭРҮҮ ТОЛГОЙ-нууд болоод амардаг юм бэ? Амарсан ч ажилласан ч цалингаа авдаг болохоор тэр биз дээ Амарсан өдрийнхөө цалинг Эх ОРОН-доо хандивлаж чадах уу ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД ЭЭ . Хувийнханд амралт гэдэг чинь бөөн гай байдаг юм шүү ТЭЖЭЭВЭРҮҮД ЭЭ
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 11 сарын 23 | Хариулах
Сонин хачин