Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт амрах эсэхийг хэлэлцэнэ
2016/11/23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гараг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлэх буюу баасан гарагт амрах эсэхийг шийдэхээр болжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин