”Эрдэнэт”-ийн захиралд Х.Бадамсүрэнг томилох шийдвэр гаргасан уу?
2016/11/21

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг энэ долоо хоногт томилно гэж эх сурвалж мэдээллээ. Засгийн газраас тус үйлдвэрийн захиралд өмнө нь нэр нь огт яригдаж байгаагүй нэгнийг томилохоор зэхэж байгаа аж. Тодруулбал, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилж магадгүй гэх мэдээлэл байна.

Тус үйлдвэрийн захиралд томилогдох магадлалтай олон хүний нэр яригдаж байсан ч МАН-ынхан Х.Бадамсүрэнг томилохоор ярилцаж эцсийн байдлаар саналаа нэгтгэсэн гэх. Ямартаа ч  өнгөрсөн баасан гаригт материалыг нь Авлигатай тэмцэх газар руу илгээжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • K
    Erdenetiin zahiral bolvol ehner ni ochij samarah ym bna l da hvvni ochij muriitei togloomiin gazar ajilluulah ym bna l da ene tetgeveriin uvgun gerteel bj bval bno sh de zaluu hvmvvsd zai tavij ugvul taarna
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
Сонин хачин