МАН-ын бүлэг 14.00 цагаас товлосон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Бүлгийн хуралдаанд 30 орчим гишүүн оролцож байна. Өнөөдрийн хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа юм.

Мөн энэ долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. Бүлэг хуралдаж дуусаад мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. Харин УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй.
Сэтгэгдэл байхгүй байна