Н.Алтанхуяг: Хөөрхий миний дүүг аваачаад шоронд хийчихсэн
2016/11/21

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ болон төрсөн дүү Н.Наранцэцэг нарын хилээр гарах эрхийг хориглоод буй. Түүгээр ч барахгүй Н.Наранцэцэг болон Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Н.Наранцэцэгт албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд буй. Харин Э.Сэлэнгэд ямар нэгэн хэрэг үүсгээгүй. Түүний дансаар их хэмжээний мөнгө шилжиж орж ирсэн тул ийнхүү тайлбар авах гэж байгаа гэж эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ талаар тайлбар өгчээ. Тэрбээр “Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаж асуухгүй байгаа. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа” гэлээ.

Тэрбээр энэ сарын эхээр мэдээлэл хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаагаа зарласан. Ингэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаатай холбогдуулан улстөрийн дайралтууд ирнэ гэж мэдээлж байсан юм.

Ингээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Хар хайрцаг" нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэж байна. 

1. Би идэж уучихсан бол намайг шалгаж болно. 

2. Би суудал боддог хүн биш ээ. Би юмаа худалдаж иддэг хүн биш. 

3. Хөөрхий миний дүүг аваачаад шоронд хийчихсэн. Миний ах дүүг бүгдийг нь хийсэн ч даваад гарна. Та харин хоёр гурван хүн аваачаад шоронд хийчхээр буугаад өгчих юм биш биз дээ гэж хэлсэн. 

4. Эрээ цээрээ алдаж өрсөлдөгчөө намнадаг юм руу орчихсон. 

5. Манай эхнэрийг хилээр гарахыг хориглосон.Эхнэрийг маань нэг ч удаа дуудаж тайлбар аваагүй. Энэ зүгээр л  Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу

6.Чингисийн Монголчуудын  цөөхөн хүмүүс баяжиж, олонхи нь ядуурч амьдарна гэж байхгүй. 

7.Н.Алтанхуягаа чи засгийг барьдаггүй л байхгүй юу, бид засгийг барьдаг гэж бүлэглэл надад хэлж эхэлсэн. 

8.Хүнийг гэм буруугүй байхад нь гэм буруутай гэж цоллодог, олон нийтийн дунд гутаан доромжилдог ийм муухай юм технологи болж тогтлоо. 

9..Намайг огцруулсан манай намын гишүүдийг би буруутгадаггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэг бүлэглэл, магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой хийгдсэн зүйл.

10.Би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй.

Д.Дуулим

 

 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (8)

  • дургүй байнаа та болисон дээр
    энэ хүн хэдэн ах дүүгээсээ цааш холыг харах чадвар байхгүй гэдгээ өөрөө нотолсон, ер нь увсынхан тиймэрхүү зантай гарууд даа, улсыг хөгжүүлэх нь юу л болдоо...
    2016 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Алтанхуяг шадар сайд байхдаа чөлөөт бүсийн том, том тендерүүдийг Дэнзэнтэйгээ нийлж луйвардаж байгааг нь харсан. Харамсалтай нь батлах, нотлох баримт алга.
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ий ий ий хайран авилагчидыг барьж хориод монгоо урэх боломж огдоггуй ээ
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Элбэгдорж эхнэрээ солиогүй юм шүү.
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Алтанхуяг улс орондоо сайр их юм хийсэн
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Хэн ч юу ч хэлээд нэмэргуй болсон юм биш уу, Монгол улс Тиран тай болжээ. За тэгээд шуудайд хийсэн ухэрний эвэр шиг байснаас хэн нэг нь базаад ганцаараа удирдаад явбал дээрч юм уу доо. Хамгийн гол нь 1т Хэнийг ч хэлмэгдуулж болохгуй 2т Иргэд сайн сайхан амьдарбал болоо, яршиг зугээр.
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • увс хүн хүн биш
    дагаж далдаганаад байсан ёстой сайхан мухар тонгорууллаа даа,тэгээд ч чи гэр бүл ах дүүсээрээ улс цөлмөсөн лалрууд штээ,увс аймгаас гарч чадаагүй өмхий дөрвөд улсын толгойд санаатай айн лалар аа
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • irgen
    yamar neg no bga bolood ltegj horij vbga bh da ternees zugeer bhad arai l tegehgui bl gui de vaimasr ymaa
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
Сонин хачин