Элчин сайд нарыг томиллоо
2016/11/17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асуусны дараа Элчин сайдаар томилох санал хураалт явууллаа.

Ингээд гишүүдийн 98 хувийн  саналаар 

Монгол Улсаас БНСВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Билэгдоржийг,

Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Чинтүшигийг, 

БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалагийг, 

БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд,

Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Очийг,

БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбатыг,

БНБУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батсайханыг ,

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайханыг, 

ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг,

БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Баттулгыг нарыг  тус тус томилохыг дэмжив.

Уг асуудлыг хэлэлцсэнээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин