ҮЗХ: З.Энхболд Солонгост гэр бүлийнхээ хүнийг эмчлүүлж, С.Баярцогт АНУ-д сурч байна
2016/11/17

Өчигдөр АН-ын ҮЗХ-ны хуралдаан товлосон цагаасаа нилээн оройтож эхлэв. Мөн хуралдаанд АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга нар ирээгүй юм. З.Энхболдын хувьд Солонгост гэр бүлийнхээ хүнийг эмчлүүлж байгаа бол С.Баярцогт АНУ-д сурч байгаа аж. Харин Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нар хуралд оролцох боломжгүйгээ урьдчилан мэдэгдсэн байна. 

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн фракцынхан болох МоАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг гаргасан байна. Тэдний энэхүү саналыг намын зарим гишүүд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж “Тухайн үедээ хариуцлага тооцоогүй байж одоо энэ асуудлыг ярилцах шаардлагагүй. Хэрвээ уг асуудлыг хэлэлцвэл нам дотор хагарал үүсгэж мэднэ. Харин намын дүрмийг шинэчлэх асуудлаа цаг алдалгүй шийдвэрлье” гэсэн санал гаргажээ.  Ингээд эцэст нь хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхгүй байх шийдэлд хүрчээ.

Уг хурал төлөвлөсөн ёсоороо хоёр ажлын хэсгийг байгуулаад тарлаа. Тодруулбал, Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийг томилжээ.

Харин ирэх сард болох намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулахаар болжээ. Мөн ирэх сард болох намын дүрмийн шинэчлэлийг баталсаны дараа намын даргаа сонгоё гэдэг саналд ҮЗХ-ны гишүүд нэгдсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    АН гэхээр л луйвачид гэсэн үг шууд санаанд буух юм
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Яасан сурч дуусдаггуй муу сда вэ. Бас ахиад ямар луйвар хулгай хийх талаар суралцаж бна уу? Муу хулгайчийн бух херенгийг нь хурааж эхнэр хуухдийг нь булааж аваа. Чингис хаан мэдвэл биднийг ийм еедгуй хогд хамаг баялагаа алдсан гээд баахан уурлах бсан болуу?
    2017 оны 08 сарын 27 | Хариулах
  • Zoloo
    Muusain buzaruud umhiirsen tarhitai archaagui hulgaichuud 26 jil hulgai hiisen munguruu gadaad zugaalaj ybaa bizdee
    2017 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin
    baisan baigaagui ach holbogdolgui ene humuuseer yadag yum be ter chigeeree dald orvol taarana baihgui hoorond shinechlele hiij sergen mandaach chadahgui bol hoh n tar hulgaich naraar dutsan hulgaich nar bish l yum bol shinechleh garts bigaa bailguidee
    2017 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин
    Энэ луйварчин Баярцогт Сэмавгындаа очиж нуугджээ. Интерполоор баривчлуулж авчраад аавынд нь өг. АНынханы нуугддаг ганц газар АНУ юм чинь, оффшор нь ч тэнд байгаа
    2016 оны 11 сарын 23 | Хариулах
Сонин хачин