Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амрахыг дэмжлээ
2016/11/16

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төслөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амрах зохицуулалтыг хийж байгаа юм.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлж буйгаар уг хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Дэлхийн бараг бүх орон Үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрийг эн тэргүүнд эрхэмлэж, Үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болох аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • 12
    ЭНЭ ИХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ТӨРИЙН АЛБАНЫХАН Л АМАРДАГ МАНАЙХ БОЛ ХУВИЙН КОМПАНИ НААДМААР 3 ХОНОГ ЦАГААН САРААР 2 ХОНОГ ӨӨР ЯМАР Ч АМРАЛТЫН ӨДӨР АМАРДАГГҮЙ.
    2016 оны 11 сарын 18 | Хариулах
  • tuul
    za bolio bolio..... ajil hiideg udruudee nemeechee ... turiin albaniihan uursudduu zoriulj udur gargaj bgaa ni ene ....
    2016 оны 11 сарын 16 | Хариулах
Сонин хачин