
“Чонон сүлд”-ээр дэлхийд танигдсан монгол бүсгүй Р.Анхням хилийн чанадад урилгатай уран бүтээл хийх болсон. Дасгалжуулагч Баярсайхантай амьдралаа холбож хөдөө амьдран эглээс эгэл оршихуйгаа тунхаглаж байсан бүсгүйг тун ч бодь хүн гэдэг. Нөхрийнхөө дагавар хүүтэй төрсөн эх үрээс дутахгүй халуун дотно байдаг тэрбээр төөрөлдсөн ээж хүү хоёр уулзсан гэж хэлэх дуртай. Гэр бүлийн амьдралд уужуу тайван хандаж байсан бүсгүй ханьтайгаа амьдраад дуулиант кинонд тоглохдоо бие давхар байж анхны охиноо өлгийдсөн билээ. Тэгвэл саяхан энэ гэр бүл хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. Бусдын жишгээр улсын эмнэлэгт амаржсан нэртэй жүжигчин бүсгүй олны гайхашралыг төрүүлсэн гэнэ. Гадаад дотоодод аль л үнэтэй эмнэлэгт аюулын нууцлаг төрснөө гайхуулдаг цагт сонин байлгүй яахав. Магадгүй түүний дэлгэрүүлсэн жишиг эрчээ авч улсын төрөх эмнэлгүүд одуудын хөлд дарагдах ч юм билүү. Төрөлт бол процесс, ямар ч үнэтэй эмнэлэгт очсон эцсийн алхмыг ээж өөрөө хийдэг билээ. Нэгэнт хүн өмнөөс төрөөд өгөхгүйгээс хойш улаан цайм тээгч эхтэй гэдгээ л нууцалж гэдсэндээ юм чихэж жирэмсэн дүр эсгэдэггүй бол хаа ч төрсөн яах вэ дээ. Ихэд өвөрмөц карьерын хувьд дэлхийд тоогддог дээрээ яваа бүсгүй улам л эгэл энгийн болж охиноо төрүүлсэний дараа уран бүтээлдээ ханцуй шамлан тууштай орохоор бэлдэж буй сурагтай. Ямар ч алдар нэр, эд баялгаас илүү үр хүүхэд эрхэм баян билээ. Монголын үрс маш олон болтугай.

Сэтгэгдэл (24)