Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг АТГ-аас шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон. Мөн түүний хүргэн гэгдэх ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнг одоо ч шалгаж буй. Харин ахлах зөвлөх Л.Гансүхийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэж шүүхээс ял оноосон юм.
Харин одоо түүний эхнэр Э.Сэлэнгээс хуулийн байгууллагынхан тайлбар авч эхлэхээр болоод байгаа аж. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй гэдгийг прокурорын эх сурвалж онцлов.
Ийн сүүлийн ганц,хоёр жилийн дотор Н.Алтанхуягын ойр тойрны хүмүүсийг шалгах компанит ажил үргэлжилж байна гэж хэлэхэд болно.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)